Үндэсний шигшээ баг хоёр дахь нөхөрсөг тоглолтдоо тэнцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Катар - 2022" ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан II шатны
бэлтгэлээ Унгар улсад хангаж байгаа Үндэсний шигшээ баг хоёр дахь нөхөрсөг
тоглолтоо өнөөдөр хийж 1:1-ээр тэнцжээ.
Энэ удаагийн манай шигшээгийн өрсөлдөгч Унгар улсын дээд лигийн 3 удаагийн аварга МОЛ Фехервар багийн хоёрдугаар бүрэлдэхүүн байсан юм. Унгар улсын хамгийн эртний хотын нэг Фехервар хотын багийн эсрэг тоглолтын эхний хагаст манай залуус гоол алдсан хэдий ч хоёрдугаар хагаст тоог нөхөж чадсан байна. Эцэст нь манай багт хэд хэдэн боломж гарч ирсэн ч үүнийгээ ашиглаж чадалгүй, тоглолт тэнцээгээр өндөрлөлөө хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.