Самар түүхийг 2020 он хүртэл хоригложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл хуш модны самар түүх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.
Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Хөвсгөл аймгийн
Цагаан-Үүр сумын ойн сангаас хуш модны самрыг зөвхөн ахуйн зориулалтаар
бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.
Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч
зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хоригложээ. Тушаалын хэрэгжилтийг хангаж
ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл,
Завхан, Увс, Хэнтий аймгийн Засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт
даалгажээ.