Төвийн аймгуудын зүүн, зүүн нутгийн ихэнхээр аадар бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-05 08:41:39

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18-+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +24-+29 градус дулаан байна.


Төвийн аймгуудын  зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр  дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

相关新闻