“Токио-2020” олимпод оролцох тамирчдын хувцасны загварт батламж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүгээр дамжуулан эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Монгол брэнд”
үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 2019 оны 59 дүгээр
тогтоолыг баталж, “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай
холбогдуулан спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг,
тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө
төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулахаар загварын уралдааныг хувцас урлалын нийт уран бүтээлч, байгууллага хамт олонд зарлаж,
сонгон шалгаруулалт хийсэн.
Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн ирүүлсэн загвар шалгараад байна.
Спортын хувцасны
загварыг уралдааны удирдамжид заасны дагуу “Үндэсний шигшээ багийн
тамирчид”-д танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпын наадамд бэлтгэх дэд
ажлын хэсэгт танилцуулан санал авч тус тус баталгаажуулан, “Мишээл-Амазонка”
ХХК-д спортын болон ёслолын хувцасны үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгууллаа.
Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуульд зориулсан спортын
хувцсыг Японы “Мизүно” брэндийг тамирчдад өмсгөхөөр шийдвэрлэн БСШУС-ын сайд
2018 оны 8 дугаар сард тус компанитай гэрээг байгуулсан юм.
"Токио-2020" олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ гэж БСШУСЯ мэдээлэв.