Хандивийн мөнгөөр өвс, тэжээл авч малчдад хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 14:59:07

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс санаачлан  зохион байгуулсан  "Малчдад туслах сэтгэлийн дэм" аяны хүрээнд цугласан хандивын зүйлс эзэддээ очлоо.

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс,  Эрдмийн өргөө цогцолбор сургууль,  Нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир, спортын газар,  1-р цэцэрлэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба,  Авто тээврийн төвийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивласан байна. Тэдний энэ хандиваар нийт 100 боодол өвс, 12 шуудай тэжээл худалдан авч, хаваржилт хүндэрч байгаа Орхон сумын 4 айлд  хүргэж өгчээ.

                                                                                                                          П.Батням

相关新闻