Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАНБЕРРА. /Xinhua/.
Австралийн нийслэл Канберра хот
эрчим хүчээ сэргээгдэх эх үүсвэрээр 100 хувь хангасан Европоос гаднах анхны томоохон
хот болох төлөвтэй байна.
Австралийн инстисутээс
лхагва гарагт гаргасан тайланд дурдсанаар, Канберра хотыг 2020 оны
нэгдүгээр сар гэхэд дээрх зорилтод хүргэхээр төлөвлөсөн ажээ. Түүнчлэн ирэх 10
дугаар сарын 1-нд Өмнөд Австрали мужид салхин ферм ашиглалтад орох гэнэ.
Одоогийн байдлаар
100 мянгаас дээш хүн амтай газар нутгаас Европын 7 хот эсвэл муж сэргээгдэх эрчим
хүчээр бүрэн хангагдаад байгаа ажээ. Үүнд Германы 3, Австрийн 3, Испанийн 1 хот,
муж багтдаг бол бусад тивийн нэг ч хот бүртгэгдээгүй байна гэж дээрх тайланд дурджээ