Уралдаанч хүү П.Эрдэнэбат нэг өрөө байраа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-19 17:17:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. "Их хурд-8" уралдааны азарга, их нас, шилмэл морины уралдаанд унасан хүлэг нь түрүүлсэн 3 хүүхдэд Монголын морин спорт уяачдын холбооноос тус бүр нэг өрөө байр бэлэглэжээ.  

Тус уралдааны Эрлийз дээд насанд Хөвсгөл аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан азаргыг унаж түрүүлсэн 9 настай Пүрэвбатын Эрдэнэбат хүү нэг өрөө байраа хүлээн авлаа.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байранд 1 өрөөг Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын багийн хамт уралдаанч хүүхэд болон түүний ар гэрийнхэнд гардуулан өглөө.




相关新闻