ХӨВСГӨЛ: Мөрөн сумын нийтийн тээвэрт камержуулсан автобусаар үйлчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 14 багт 43471 иргэн, түр оршин суугчидтай нийт 51000 иргэн амьдарч байна.
Энэ оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд дунд оврын хоёр автобусыг шинээр нэмжээ.
Тус автобусыг БНСУ-д үйлдвэрлэсэн бөгөөд бүрэн камержуулсан гэдгээрээ давуу талтай юм.
Ийнхүү иргэдийн өмнө тулгамддаг асуудлын нэг
нийтийн тээврийн үйлчилгээнд 5 автобус өдөр бүр тогтмол үйлчилж эхэллээ.


Ulaanbaatar