“START UP” хөтөлбөрт оролцогчдыг бүртгэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-28 14:59:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Алтай нутгийн ирээдүй хойч болсон залуучуудын гарааны бизнесийг дэмжих, ажлын байраар хангах зорилгоор Швейцарийн Хөгжлийн агентлаг, "Стартап Монгол” ТББ-тай хамтран “START UP” хөтөлбөрийг зохион байгуулахаар оролцогчдоо бүртгэж эхэлжээ. 

Энэхүү хөтөлбөр нь аймагт гарааны бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, тэднийг дэмжих, орон нутгийн залуучуудыг гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох, ямар нэг санааг бодит бизнес болгох хүртэлх шат дамжлагуудтай оролцогчдыг биечлэн танилцаж, туршлагажих боломжийг олгодгоороо онцлогтой юм.

Бүртгэлийг үндсэн хоёр шатаар явуулах бөгөөд нэгдүгээр шат 9 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл явуулж уг бүртгэлээс шалгарсан оролцогчид хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болох ажээ. 


相关新闻