JCI-гийн манлайлагч залуус чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-04-11 15:31:31

JCI (Junior Chamber International) Монгол байгууллагаас санаачлан “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганыг ирэх баасан гарагт Блу скай /Blue Sky/ зочид буудалд зохион байгуулна.

Энэ удаагийн чуулганаар бүс нутгийн брэндинг, кластер хөгжил, хувь хүний хөгжил-манлайлал зэрэг сэдвээр сургалт болж, чөлөөт уулзалт, ярилцлага болно. Чуулганд 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус JCI байгууллагын урилгаар оролцох юм.

Тухайлбал, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн дэлхийн чиг хандлага, нээлтүүд”, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч Батгэрэл “ Сluster” сэдвээр илтгэл тавина. Мөн “Дэйл Карнеги” төвөөс манлайлах ур чадварын талаар ярилцлагыг тус тус хийх юм.

Мөн тус чуулганд бизнес, урлаг, соёлын төлөөлөл болсон хүмүүс оролцож “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганы оролцогчид тухайн аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломж, давуу болон сул тал, бүс нутгийн ялгарал, кластераар хөгжих боломжуудын талаар эрэлхийлж, санал солилцоно.

Д.Өлзий

相关新闻