Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойрын хугацаанд шинэчлэн тогтоох ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-12 12:59:04

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хороог нэн даруй хуралдуулах шаардлагатай байгааг өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэв.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2016 оны төсвийн тодотголоор батлах шийдвэрт хүрсэн. Гэвч Засгийн газраас өнөөдрийг хүртэл төсвийн тодотголыг өргөн бариагүй байгаа юм. Хэлэлцээрийн гол утга болох цалин болон ажлын байрыг нэмэгдүүлэх нь нийгмийн өмнө хүлээлт үүсгэж байна хэмээн Х.Амгаланбаатар хэлэв.

Тэрбээр, “Ажилгүйдэл нэмэгдэж, ажлын байрны баталгаа алдагдаж байна. Тиймээс ойрын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хороог хуралдуулах саналыг МҮЭХ гаргаж байна. Хэлэлцээрээр Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтарсан ажлын хэсэг байгуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойрын хугацаанд шинэчлэн тогтоох ёстой. Тун удахгүй Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн товыг тогтоож, дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэлээ.

Ч.Ариунболд

相关新闻