Салбар зөвлөлийн гишүүдэд 55 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүд, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдэд 55 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулав.
Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамны Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Хууль бус худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвсүрэн нар Говь-Алтай аймагт аравдугаар сарын 15-ны өдөр ажилласан юм.
Тэд мөн үеэр тус аймгийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох шуурхай багийн үйл ажиллагаатай танилцаж, тус багийн ажиллах өрөө, шаардлагатай тохиолдолд ашиглах ажлын багаж хэрэгслийг олгосон байна.