Кюүшюү башёг Их аваргууд тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-30 16:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн банцүкэ гарчээ. Энэ барилдааны макүүчи буюу дээд зиндааны баруун, зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлэн хүчээ сорино.


Кюүшюү башё 11 дүгээр сарын 10-24-нд явагдах бөгөөд Озэки цолтнуудаас Гойэдо, Такаясү, Такакейшо нар барилдана. Макүүчид монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр нар хүчээ сорих юм.


Харин Жюүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан, Киёокүшюүхо Э.Төмөрбаатар, Сококурай Ө.Энхтүвшин, Миторюү Б.Төрболд, Томокацү Б.Сугаррагчаа нарын 7 бөх барилдана. Энэ башёд нийтдээ 23 монгол сумоч хүч сорино.

相关新闻