Гадаад оюутнууд эрүүл мэндийн даатгалд хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-14 14:20:37

МУИС-ийн Оюутны албанаас тус сургуулийн гадаад оюутнуудад зориулж  2015 онд баталсан Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн дагуу Эрүүл мэндийн даатгалын дэвтэр шинээр олгох үйлчилгээг анх удаа нэг цэгийн үйлчилгээгээр нэвтрүүлэх ажлыг зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн байцаагч н.Цэдэндолгор, “Оюутнууд 2015.12.31 хүртэл төрөөс бүх эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үнэ төлбөргүй авч байсан. Харин 2015 онд ЭМД-ын хуулинд өөрчлөлт орсноор гадаад оюутнууд бүрэн хамрах боломжтой болсон. Энэхүү ажлыг цаашид бусад их дээд сургуулиудад үргэлжлүүлэн хийх саналтай байна” гэв.

Энэхүү үйлчилгээнд МУИС-д сурдаг БНХАУ, ОХУ, ИБНАУ, БНАЛАУ, БНВУ зэрэг орны 30 гаруй оюутан хамарсан юм.

Ж.Болор

相关新闻