Хакасийн бизнесийн төлөөлөл ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Хакаси улсын
бизнесийн төлөөлөгчид энэ 7 хоногт манай улсад айлчилна.
Энэ үеэр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзана. Уулзалтад тус улсаас барилгын болон ХАА-н гаралтай бүтээгдэхүүн
үйлдвэрлэлийн “ЛСТК-САЯНЫ”, “СолеВит”
зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох аж. 
Бизнес уулзалт 11-р сарын 6-нд Улсын их дэлгүүрийн 7-р давхарт зохион байгуулах тул бизнес холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй дотоодын ААН байгууллагуудыг идэвхтэй оролцохыг Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлөөс урилаа.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    