“Хорго Хайрхан”, “Сүү”-гийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-07 17:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 7-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 122.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 391.191 ширхэг хувьцаа арилжив. 

Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хорго Хайрхан" (CHE+15.00%) болон "Сүү" ХК (SUU+6.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.29%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ-13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.47 хувиар өсөж, 18453.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.452.045.044.090.24 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

相关新闻