Ногоон технологийг сурталчлах үзэсгэлэн нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЗүүн Хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Байгаль орчин ногоон хөгжил аялал зуучлалын яам хамтран “Ногоон техниологи-2015” үзэсгэлэнг энэ МҮХАҮТ-д нээлээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийн 42 компани оролцож байна. Байгаль орчинд ээлтэй, шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх бодлогыг дэмжиж буйгаараа онцлогтой юм.
Тус үзэсгэлэн ногоон хэрэглээ, ногоон үйлдвэрлэл, ногоон санаачилга, ногоон дэд бүтэц гэсэн 4 төрлөөр болж буй бөгөөд шилдэг үйлдвэрлэгч компанийг шалгаруулах юм байна. Маргааш Зүүн Хойд Азийн хотуудын дарга нар тус үзэсгэлэнг үзэж сонирхох аж.
Б.Заяа
注释