24469 мал төллөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 24469 толгой мал төлсөн нь нийт төллөх малын 50 орчим хувь болж байгаа талаар сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга Л.Нямцэцэг ярилаа.
Төллөсөн малыг ангилж авч үзвэл 257 ингэ, 133 гүү, 294 үнээ, 13051 хонь, 10734 ямаа байгаа аж. Өнгөрөгч өвөл тус суманд цас бага орсон хэдий ч отрын малын хөлд бэлчээр талхлагдан туурайн зуд нүүрлэсэн нь мал бэлчээр, усны хомсдолд орох, эцэж турах шалтгаан болсон аж.
Харин 1180 толгой мал зүй бусаар хорогдсоноос 373 хонь өвчнөөр хорогдсон байна.
Х.Эрдэнэбулган