Халдвар авсан 516 хонийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-18 11:02:54

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалт буураагүй байна. Мал эмнэлгийн байгууллагаас  сумын хэмжээнд нийт 56517 хонинд урьдчилан сэргийлэх вкциныг хийжээ.

Сумын ЗДТГ-ын дарга Т.Ганбатын хэлж буйгаар  он гарсаар халдвар авсан  516 хонийг устгасан бөгөөд үүний 187 нь хурга байсан аж. Харин энэ сарын 08-нд тус сумын  гуравдугаар багийн малчин Ү.Эрдэнэ-Очирын суурьт хонины цэцэг өвчин байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг аймгийн Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр явуулжээ.

Одоогоор өвчин гарсан газарт хорио цээрийн дэглэм тогтоож орон нутгаас 10 гаруй хүн байнгын постод ажиллаж байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻