Шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШЕЗ-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас шүүх болон шүүгчид нөлөөлөх гэж оролдсон этгээдэд хариуцлага хүлээлгэдэг болсон тухай байнга мэдээлж байгаа. Энэ удаа шүүгчид нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн тухай мэдээ ирүүллээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр хэргийн оролцогч Х.Ариунтуяад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн уг хэргийг тус шүүхээс хянан хэлэлцээд Х.Ариунтуяаг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Ж.Батсайхан