"Дархан Нэхий", "Агротехимпекс"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-02 17:24:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр,12 дугаар сарын 2-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 102.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 203.980 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Дархан нэхий" (NEH+15.00%) болон "Агротехимпекс" ХК (ATI+14.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI-12.90%) болон "Талх чихэр" ХК (TCK-5.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.15 хувиар өсөж, 18802.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.538.705.335.565.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻