Бизнес эрхлэгчдийн контентын эрхийг хамгаалах уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМДэлхийн oюуны өмчийн өдрийг тохиолдуулан аялал жуулчлалын салбар дахь оюуны өмч, бизнес эрхлэгчдийн контентын эрхийг хамгаалах талаар уулзалт энэ сарын 25-нд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд болно.
Уулзалтаар “Цахим орчин дахь туурвил” сэдвийн хүрээнд аялал жуулчлалын салбарт нийтлэг гардаг гэрэл зураг, видео, аяллын хөтөлбөр, текстэн мэдээлэл, орчуулга, тэдгээрийн ашиглалттай холбогдох оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлүүдийг хэлэлцэж, эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцэнэ.
Олон нийтэд нээлттэй явагдах уг уулзалтад оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчид, контент үйлдвэрлэгч, ашиглагч байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
Ж.Болор