Төрийн байгууллагуудаас ШУА “А” үнэлгээ авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив,
албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар ШУА 93.2 хувийн “А”
үнэлгээ авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны 4 дүгээр сарын 17-ны
46 дугаар захирамжийг үндэслэн ХЗДХ-ийн сайдын баталсан улсын үзлэг явуулах
хуваарийн дагуу ШУА өнгөрсөн 7 хоногт ажлаа шалгуулжээ.
Шалгалтын ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион
байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи
нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” гэсэн 4 үндсэн чиглэл бүхий
үзүүлэлт, аргачлалын дагуу дүгнэсэн байна.