Ахмад шатарчдын ДАШТ-ээс П.Бүжинлхам мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмад шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Румын улсын Бухарест хотноо 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр 14 хоног үргэлжилж шилдгүүдээ тодруулжээ.
Тус тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй +50, +65 гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулжээ. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн, Спортын мастер П.Бүжинлхам амжилттай оролцож хурдавчилсан блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд 10 дугаар байрт шалгарсан аж.