Монголын зургаан эмэгтэй жүдоч “Russian tour-2025” тэмцээнд барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-26 15:06:57

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Челябинск хотод “Russian tour-2025” тэмцээний гурав дахь тэмцээн энэ сарын 28, 29-нд болно.


Тус тэмцээнд есөн орны жүдочид өрсөлдөх бөгөөд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан эмэгтэй тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо. Тэмцээний 48 кг-д Ж.Анударь, Ж.Энхбулаг, 57 кг-д Т.Ариунзаяа, О.Оюунчимэг, 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар зодоглох юм.


Тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд урам өгөх зорилготой энэхүү тэмцээнээс медаль хүртсэн тамирчид 2025 оны арванхоёрдугаар сарын финалын барилдаанд урилгаар оролцоно. Дээрх зургаан тамирчнаас дөрөв нь хэдхэн хоногийн өмнө Унгарын Будапешт хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөн билээ.


Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн сард болсон шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлагад манай эрэгтэй залуу жүдочид ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм:




相关新闻