Даншиг наадамд Солонгос, Тувагийн бөхчүүд зодоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэдийн өдөр буюу “Хүрээ цам-Даншиг” наадам Хүй долоон худагт энэ сарын 28, 29-нд болно.
Тус наадмын барилдаанд хүчит 256 бөх зодоглох бөгөөд өнөөдрийн байдлаар 240 гаруй хүчтэн бүртгүүлжээ. Тодруулбал, улсын арслан нэг, заан гурав, харцага гурав, начин 10, аймгийн арслан цолтой 30 гаруй бөх даншиг наадамд зодоглохоор бүртгүүлсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Тува болон Солонгосоос бөхчүүд хүрэлцэн иржээ. Тувагаас монголчуудад хэдийнэ танил болсон 2023 оны Баганхангай дүүргийн наадмын үзүүр бөх, аймгийн заан Монгуш Айдын, Тувагийн арслан Куулар Мөнгө-Эрдэнэ, заан Түлүш Сайнбилэг харцага Хомушка Эрдэнэ тэргүүтэй 12 бөх бүртгүүлсэн байна.
Харин Солонгосоос Шырым бөхийн аварга Чой Жун Ман, Ким Мин ЖЭ, Ча Мин Сү нар монгол үндэсний бөхөөр барилдахаар манай улсад ирсэн аж.
Даншиг наадамд түрүүлсэн бөх
30, үзүүрлэсэн нь 20, их шөвөгт шалгарсан нь 10 сая төгрөгийн бай шагнал гардах
юм. Бөхийн бүртгэлийг өнөөдөр хаах бол барилдаан энэ сарын 28-ны 16:00 цагт
эхэлнэ. Ингэхдээ 28-нд нэгийн даваа, 29-нд 2-8-ын давааны барилдааныг зохион
байгуулахаар хөтөлбөрт тусгажээ.