"Ремикон", "Хөх ган"-ы хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-12 20:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 12-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 100.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 239.398 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ремикон" (RMC+12.13%) болон "Хөх ган" (HGN+8.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-4.26%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-3.32%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.62 хувиар өсч 19099.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.598.952.605.911.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

相关新闻