Завханд томуугийн дэгдэлт бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Томуу,
томуу төст өвчний
гаралт Завханд өнгөрсөн жилээс харьцангүй бага байгаа талаарх мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас өглөө.
Энэ жил аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Хүүхдийн эмч зөвлөж байна” шууд утас ажиллуулж байна. Энэхүү утсаар дамжуулан иргэд, эцэг эхчүүд томуу, томуу төст
өвчин ханиад дэгдэлтийн талаарх зөвлөгөө авч болох юм байна.
Ханиад томуу улирлын чанартай өвчин. Яг энэ үед дэгдэлт нь нэмэгддэг. Ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт харьцангуй бага байгаа. Харин цэцэрлэгийн болон бага насны ялангуяа нярай хүүхдүүдийн дунд ханиад томуугийн дэгдэлт үе үе ихэсч байна. Одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гайгүй байна. Энэ нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, зөвлөгөө өгч байгаатай холбоотой юм хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаас мэдээлэв.
Сонирхуулахад, өнгөрсөн
жил мөн шууд утас ажиллуулан эмч нарын ачааллыг багасгаж эцэг эхчүүдэд утсаар
зөвлөгөө өгснөөр томуу өвчний хүндрэл бага гарчээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж
байна. Өдөртөө 10 гаруй хүүхэд эмнэлгээс гарч байна. Харин амбулаториор өдөртөө
60-70 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авч байгаа ажээ.