Харшийн сүлд модны наадамд 800 гаруй хүүхэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-12-23 12:37:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран жил бүр харшийн сүлд модны наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдөр болсон харшийн сүлд модны наадамд Улаанбаатар хот дахь асрамж, халамжийн төвийн 800 гаруй хүүхэд  оролцлоо.

Харшийн сүлд модны наадмын зохиолыг МУСТА Б.Отгонбат бичиж найруулсан бөгөөд уг зохиолд “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” ардын аман зохиолоор дамжуулан эцэг эхээ ачлах, эрдэм ном сурахын ач холбогдлын тухай өгүүлжээ.

38 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд болсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авьяаслаг хүүхдүүдийг оролцуулдгаараа онцлогтой. Нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг сүлд модны наадамд ирсэн бүх хүүхдэд гардуулсан юм.

Харшийн сүлд модны наадамд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвийн Ерөнхий захирал н.Одончимэг болон бусад холбогдох албаны хүмүүс, хүүхэд багачууд оролцов.


相关新闻