Инженерийн ур чадварын тэмцээнд МУИС, ХШУИС-ийн оюутнууд тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛКомпьютерийн сүлжээний улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II тэмцээний шилдгүүд тодров.
Тэмцээнд оролцогчдыг ганцаарчилсан төрөл болон багийн дүнгээр шалгаруулсан юм. Ганцаарчилсан төрлийн тэргүүн байранд МУИС, ХШУИС-ийн оюутан Н.Мархаажий, дэд байранд МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн, 3-р байранд Б.Цолмонбаатар нар тус тус шалгарчээ. Харин багийн дүнгээр 1-р байрт D.C. #NUM(Defendin Champion) МУИС, ХШУИС-ийн баг шалгарсан бөгөөд тус баг нь 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн байна. Тэмцээнийг Улаанбаатарын Их сургуулийн “Физик электроникийн тэнхим”-ээс санаачлан, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар болон Emposoft ХХК-тай хамтран зохион байгуулав.
Мөн инженерийн ур чадварын II тэмцээнд 1-р байрт Unitel группийн сүлжээний инженер Ж.Алтай, 2-р байрт Mobicom Корпорацийн сүлжээний инженер Э.Улсболд, тусгай байрт Топнэт ХХК-ийн сүлжээний инженер Б.Шийрэв, Unitel группийн сүлжээний инженер Г.Мөнхбат нар шалгарчээ.