Нийслэлийн эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга”-ууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-27 13:42:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аваргуудыг тодрууллаа.

“Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-аар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Өнөрбилэг, Амгалан амаржих газрын Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Долгормаа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Байгалмаа нар тодорлоо.

Нийслэлийн хөгжлийн төлөөх үйлсэд эрхэлсэн ажил, авьяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг урамшуулах, олон нийтэд алдаршуулах зорилгоор “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.

“Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудыг тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, хамт олныхоо дунд нэр хүндтэй байж үлгэр дуурайл үзүүлдэг чадвар зэргийг харгалзан шалгаруулдаг байна.


相关新闻