“Түүхээ сөхвөл” номын нээлт Булган аймагт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” номын нээлт Булган аймагт энэ сарын 27-нд боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2013 оноос залуу үеийнхэнд сургамж болгох зорилгоор, туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн амьдралынхаа тухай өөрийн нийгмийн сүлжээн дэх хаягтаа “Түүхээ сөхвөл” цуврал тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Эдгээр дурсамж тэмдэглэлээ эмхэтгэн ном болгосныг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг редакторлосон байна. Номын редактор Г.Мөнхцэцэг энэхүү номыг 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн хэмээн дүгнэсэн юм.