“Үндэсний бичгээр хэн сайн бичих вэ” уралдааны дүн удахгүй гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-20 15:22:14
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Монгол хэлний салбар зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сард  төрийн алба хаагч болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд монгол хэл, бичгийн болзолт уралдаан зарласан. Уралдаанд 100 гаруй хүн оролцсон бөгөөд тун удахгүй аймгийн  “Цэвэр бичигтэн” шалгарна.

Үүнд БНСУ-ын иргэний бүтээл ч орсон гэж Монгол хэлний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Очирсүрэн хэллээ. Харин төрийн байгууллагуудын дунд “Монгол бичигтэн” аянг өрнүүлж ажилчдынхаа мэдлэгийг хэрхэн дээшлүүлсэнээр нь дүгнэх гэнэ. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын газар болон 14 дүгээр сургууль тайлангаа ирүүлжээ. Мөн албан байгууллагууд гадна хаягаа монгол бичгээр бичсэн байх, нийт ажилчдын хэдэн хувь нь үндэсний бичгээ мэддэг, ямар түвшинд байгаа талаарх судалгаа авсан байх шаардлагатай гэнэ.

Эл болзолт уралдааныг өнгөрсөн нэгдүгээр сараас энэ сарын 20 хүртэл зарласан юм.

                                                                                                            Б.Оюун-Эрдэнэ                                                                                                                                                                                                     

相关新闻