ОРХОН: Цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 14/МОНЦАМЭ/. 2025 оны II ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг 10 дугаар сарын 13-16-нд явагдаж байна.
Цэрэг татлагын урьдчилсан үзлэгийг Баян-Өндөр суманд энэ сарын 13-16-нд зохион байгуулж буй юм. Үзлэгт Баян-Өндөр сумын 26 баг, Жаргалант сумын 3 багийн нийт 1824 залуусыг хамруулах аж.
Урьдчилсан үзлэгт эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй цэргийн насны залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл эмчлэн эрүүлжүүлэхэд анхаарч хяналтад авч ажилладаг байна.