Зочлох үйлчилгээний салбарын ур чадварыг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАялал жуулчлалын салбарын ажилтнуудад зориулсан Өндөр хөгжилтэй орны экспертийн сургалтыг Шангри Ла болон Улаанбаатар зочид буудалд маргааш зохион байгуулна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ салбарын үйлчилгээний чанар, хүний нөөцийг чадваржуулах зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа. Тэгвэл маргааш ээлжит сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулах болжээ. Энэхүү сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудын удирдлага, үйлчилгээний менежерүүд хамрагдах юм.
Н.Туяа