Дугуйн замыг зургадугаар сард хүлээлгэж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-20 17:39:41

Дорноговь аймгийн Сайншанд хотод дугуйн зам барих ажлыг өнгөрсөн жил “Борхойн тал”  ХХК эхэлж газар шорооны ажлыг 50 хувь гүйцэтгэсэн.

Харин тус компани үлдсэн ажлаа ирэх зургадугаар сард дуусгахаар төлөвлөн ажилдаа орлоо.  Дугуйн зам барихад аймгийн ИТХ-аас   нийт 595.7 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд өнгөрөгч жил 250 сая төгрөгийг шилжүүлсэн бол энэ жил үлдэгдэл хөрөнгийг хуваарилсан аж.

Сайншанд суманд дугуйн зам ашиглалтад орсноор  эрүүл мэнддээ  анхаарч дугуй унадаг олон хүний хувьд хамгийн хэрэгтэй, чухал ажил болох  юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻