Малчдаа эргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-ын ажил хариуцсан хүмүүс сумынхаа дөрвөн багийн малчдын сууриар орж хаваржилтын байдал, төлийн мэдээ, судалгаа авах болон малчдынхаа амьдрал,санал бодлыг сонсох, 2017 оны ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажилд малчдаас санал авах зэрэг уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна.
Албаны хүмүүс Ажлын хоёр хэсэгт хуваагдаж дөрөвдүгээр сарын 15-ны үеэр Бүрдэнэ, Цагаанхөтөл багийн малчидтай уулзсан бол дөрөвдүгээр сарын 20-нд Еншөөв, Дөрвөлж багийн малчидтай уулзаж буй.
Ажлыг хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг дарга, багийн Засаг дарга болон багийн эмч, нийгмийн даатгалын байцаагч ажиллж байна.
Х.Эрдэнэбулган