Өвчний тархалт намжвал хорио цээрийн дэглэмийг цуцална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-20 17:42:21

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд малын гоц халдварт өвчний тархалт бүрэн намжаагүй байна. Энэ талаар тус сумын МЭҮТ-ийн дарга И.Дондогоос тодруулахад  “Өмнө гарсан өвчний тархалт харьцангуй гайгүй болсон тул  дөрөвдүгээр сарын  14-нд постуудаа татан буулгасан. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг цуцлаагүй" гэв.

Учир нь өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр Өргөн сумаас манай нутагт отор хийж байсан малчин Алтанхуягийн хонинд гоц халдварт цэцэг өвчин илэрсэн тул өвчилсөн 56 хонь, 21 хургыг устгалд оруулсан байна.

Өвчин гарснаас хойш 21 хоногийн хугацаанд өвчин дахиж гараагүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг цуцлах ажээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻