Шашны байгууллагуудыг  шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-21 10:48:15

Хууль зүйн сайдын тушаалаар шашны байгууллагуудыг шалгах болсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл  Ажлын хэсэг байгуулж,  Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгаж эхэлсэн байна.

ХЗЯ, Нийслэлийн ЗДТГ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн ажлыг шалгаж эхэлжээ. Шалгалт энэ сарын 19-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.

Ж.Батсайхан

相关新闻