Ургамал сум 2020 онд хөрөнгө оруулалтын олон ажлыг төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.Завханы
Ургамал сум нэгдсэн халаалт, цэвэр усны шугам барих ажлыг 2019 онд эхлүүлжээ.
Ирэх
тавдугаар сараас гэр хороолол бусад аж ахуйн нэгж, дэлгүүрүүд рүү чиглэсэн дулааны
шугамыг тавихаар төлөвлөсөн байна. Мөн гэр хорооллын гудамжнуудад ухаалаг
худгийн системийг нэвтрүүлж байна. 2020 онд малчдын, албан хаагчдын, залуу гэр
бүлийн хотхоныг бий болгох ажлыг иргэдийнхээ саналаар эхлүүлжээ. Олон жил
яригдсан нэг чухал асуудал болох Хүнгүйн голын гүүрийг 2019 оны зун 22 сая төгрөгөөр
засварлажээ. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус голын гүүрийг төмөр
бетон болгохоор зураг төсвийг “Ар си эс си” ХХК-аар хийлгэжээ. Энэхүү төмөр
төмөр бетон гүүр нь улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгөөр барих юм. Мөн оны
улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр сумын ЗДТГ-ын шинэ байртай болно. 1978 оноос
хойш төсвийн хөрөнгөөр засвар шинэчлэл огт хийгээгүй сумын ЗДТГ-ын байрыг жил
бүр өөрсдийн хөрөнгө, цалингаараа засварладаг. Энэ онд манай суманд хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын чамгүй олон ажил хийхээр төлөвлөсөн хэмээн
Ургамал сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт
жил бүр нэмэгдэж
байгаа
Завханы
Ургамал суманд 2019 онд орон нутгийн хөгжлийн санд 129.6 сая төгрөг
хуваарилагдаж өмнөх онтой харьцуулахад 100 гаруй сая төгрөгөөр нэмэгджээ.
Энэхүү санхүүжилтийг гэрэлтүүлэг, хаягжуулалт, багийн байр барих, худаг усны засвар үйлчилгээ, нэгдсэн халаалтын зураг төсөв, хогны машинаа шинэчлэх зэрэг ажлуудад төсөвлөжээ. Тус сангийн санхүүжилтээс хамаараад хүлээгдэж буй ажлууд бий. Харин сум хөгжүүлэх сангаас 2018 онд 16 иргэний 92 сая төгрөгийн төслийг санхүүжүүлсэн байгаа. 2019 онд таван төслийг 51 сая төгрөгөөр санхүүжүүллээ. Санхүүжилтийг өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, оёдол болоод газар тариалан, ингэний айраг, хоормог бэлдэж боловсруулах чиглэл рүү түлхүү олгосон. Цаашид төрөөс үзүүлж буй энэхүү дэмжлэгийг аж ахуйн нэгж иргэд зөвөөр ухамсарлаж хариуцлагатай, бүтээлчээр хандаж эргэн төлөлтөө хугацаанд нь хийх шаардлагатай юм. Энэ онд сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Хүнгийн голын төмөр бетон гүүрийг барьж эхлүүлнэ. Мөн сумын соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн зүүн талын хичээлийн байрыг засварлуулах ажлыг төлөвлөж байна.
2019
онд эхлүүлсэн сумын аж ахуйн нэгж, айл өрхүүдийн нэгдсэн халаалтын шугамын
ажлыг дуусгана. Алслагдсан айл өрхүүд рүү цахилгаан хангамж, дэд бүтцийн
асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Бүтээн байгуулалтын ажлуудтай уялдаад түр
ажлын байр нэмэгдсэн. Үр дүнд нь оюутан залуус, ажилгүй иргэд богинохон ч гэсэн
хугацаанд хөдөлмөрийн үр шимийг мэдэрсэн. Байнгын ажлын байрыг нэмэх чиглэлээр "Дэлхийн зөн" ОУБ-ын төслөөр хоёр бүлгийн 12 иргэн оёдлын чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа хэмээн Ургамал сумын ЗДТГ-аас мэдээлэв.
газар нээнэ
Ургамал
сум 2019 онд таван өрхийн 10 иргэнд сум хөгжүүлэх сангаас зээл олгосноор ажлын
байр нэмэгдэж 50 гаруй хүнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ.
2019 онд
нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын чуулган үнэхээр
үр дүнтэй ажил болсон. Учир нь сум гэхээсээ илүү аймгийн хэмжээнд бүс нутгийн
онцлогт суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ санаа шийдлүүд энэ
чуулганаар гарч ирсэн. Тухайлбал говийн сумд ямар үйлдвэрлэлийг эхлүүлэх,
хөгжүүлэх ёстой. Сум бүр өөр хоорондоо зах зээлийг дэмжсэн шат дамжлага бүхий
үйлдвэрлэлүүд бий болох үндэс суурь тавигдсан. Манай сумын хувьд аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд Голын улааны рашаанаа түшиглэн
сувилал байгуулахаар “Голын улаан” ХХК-тай хамтран ажиллаж байна. Мөн малын
гаралтай түүхий эдийн боловсруулах бүтээгдэхүүнийг бэлдэх зорилгоор дунд оврын
арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг сумандаа нийлүүлэх чиглэлээр гэрээ
байгуулсан. Тоног төхөөрөмжүүдийг энэ ондоо багтаад нийлүүлнэ хэмээн тус сумын
ЗДТГ-аас нэмж дуулгалаа.