Ажилгүйдэл, архидалтаас үүдэж гэр бүл салж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНӨнгөрсөн онд Орхон аймагт 511 хос гэрлэлтээ батлуулж 181 гэр бүл салжээ. Энэ нь 2014 оныхоос 15.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Гэрлэсэн иргэдийн 389 нь анхны, 122 нь дахин гэрлэлт байна. Харин салсан хосуудын дийлэнх нь долоогоос есөн жил хамт амьдарсан байна. Тэд ажилгүйдэл, архидалтаас болж гэрлэлтээ цуцлуулсан аж. Тодруулбал, салсан хосуудын 31.4 хувь нь долоогоос ес, 22.5 хувь нь дөрвөөс зургаан жил амьдарчээ. Гэхдээ салж буй гэр бүлүүд орон байргүй, эдийн засгийн ямар ч чадавхгүй гэсэн шалтгаанаар бие, биенээ буруутгадаг ажээ.
Мөн эцэг эхийнхээ дэргэд эсвэл хөлсний байранд олон жил амьдарсан хосууд салсан байна.
Б.Оюун-Эрдэнэ