7,205 малчин өрхөд 3,597.2 мянган толгой мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-14 21:56:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь- Алтай аймгийн 18 сумын 87 багийн 7,205 малчин өрхөд 3,597.2 мянган толгой мал өвөлжиж байна. Үүнээс адуу 132.4 мянга, тэмээ 44.4 мянга, үхэр 84.4 мянга, хонь 1066.3 мянга, ямаа 2,268.8 мянган толгой байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад  83.0 мянган толгой буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт аж. 


Харин “Бор Аргалант”-ын отрын бүс нутагт 56 өрхийн 37.5 мянган толгой мал, хилийн зурваст 106 өрхийн 84.2 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 153 өрхийн 114.8 мянган толгой мал, өөр аймгийн нутагт өвөлжих 15  өрхийн 10.4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 113 өрхийн 61.3 мянган толгой мал, нийт 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна. 

Тус аймгийн аюулгүйн нөөцөд 300 тонн өвс, 85.5 тонн тэжээл, сумд аюулгүйн нөөцдөө 691.8 тн өвс, 331 тн тэжээл, нийт 851.8 тн өвс, 416.5 тн тэжээлийг бэлтгэжээ. Одоогоор өвөлжилт хүндрээгүй учир аймаг болон сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл олгоогүй, мөн малын зүй бус хорогдол гараагүй байна хэмээн холбогдох албанаас мэдээлэв


相关新闻