БГД-ийн 93 дугаар сургуулийн шавыг тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-21 16:48:41

Нийслэлийн Баянгол дүүргийн 960 хүүхдийн суудал бүхий 93 дугаар сургуулийн барилгын ажил эхэллээ.

Тус сургуулийн шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Ашиглалтын шаардлага хангахгүй, аюултай нөхцөлд олон жил хичээллэж ирсэн 38, 73 дугаар сургуулийн барилгын ашиглалтыг 2014 оноос зогсоож шинээр барихаар болсон юм.

Концессын гэрээгээр барилгын ажлыг “Монкон констракшн” ХХК хийж гүйцэтгэх бөгөөд 2017 оны 7 дугаар сард хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй аж.

Ж.Болор

相关新闻