Уханьд болох боксын тэмцээнийг коронавирусний халдвараас үүдэж цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-23 10:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотод коронавирусээс үүдсэн уушгины шинэ төрлийн хатгалгаа гарч, 17 хүн амь насаа алдсантай холбогдуулан ОУОХ-ноос Уханьд болох олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцаллаа.


“Токио 2020” Зуны XXXII олимпын наадмын боксын тэмцээнийг Олон улсын сонирхогчдын боксын холбоо бус ОУОХ-ноос зохион байгуулах бөгөөд Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотноо болох байв.


ОУОХ-ноос олимпын эрх олгох тивүүдийн тэмцээний дараа сүүлийн эрх олгох тэмцээнийг тавдугаар сарын 13-24-нд Парис хотноо зохион явуулах юм.


Ташрамд сонирхуулахад, ОУОХ-ноос Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээнийг хаана хэзээ зохион байгуулах талаар өнөөдөр шийдвэрлэх бөгөөд албан бус мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард Бээжин хотноо зохион байгуулах магадлал байгаа аж.



相关新闻