Ухань хотын далайн бүтээгдэхүүний хүнсний захаас коронавирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-27 13:26:04

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын далайн бүтээгдэхүүний хүнсний захаас цуглуулсан орчны сорьцоос “2019-nCoV” коронавирус илэрсэн талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Мөн уг вирус зах дээр худалдаалж байсан зэрлэг амьтдаас үүдэлтэй болохыг тогтоожээ.


"Ухань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний хүнсний захаас цуглуулсан 585 сорьцын 33 нь “2019-nCoV” коронавирусний нуклейн хүчил агуулсан байсан" гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн харьяа Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хүрээлэнгийн мэдэгдэлд дурдсан байна.


Коронавирусний халдварын тархалтыг газар зүйн байдлаар судалж үзэхэд тархалт болон далайн бүтээгдэхүүний зах нягт холбоотой байсан талаар өмнөх тайлангуудад мэдээлсэн юм. Мэргэжилтнүүд дээр дурдсан сорьцуудыг энэ сарын 1-12-нд цуглуулжээ.


33 сорьцын 31-ийг зэрлэг амьтдын худалдааны саравч байрладаг захын баруун хэсгээс цуглуулсан байна. Үүнтэй холбогдуулан шинэ төрлийн коронавирусний тархалт зэрлэг амьтдын худалдаанаас ихээхэн хамааралтай байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзжээ. Мөн сорьцуудаас коронавирусийг амжилттай ялгасан байна. 

相关新闻