Шинэ төрлийн коронавируст халдвараар 4474 хүн өвчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, энэ сарын
28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавируст халдвараар
нас барсан хүний тоо 106-д хүрчээ. Халдвараар өвчилсөн хүний тоо 4474-т хүрсэн
бол 63 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796
болжээ.
Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 17:00 цагийн байдлаар, шинэ коронавируст халдвараар 81 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 2823 байсан юм.
Иймд ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт хэрэглэх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.