Хөвсгөл дулаан компаний түр орлон гүйцэтгэгчээр Х.Оюунбаатар томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:00:02

Хөвсгөл дулаан компаний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Оюунбаатарыг томиллоо.

Тус компаний захирлаар ажиллаж байсан Ч.Хуншагай өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу компаний төлөөллөн удирдах зөвлөл хуралдаж ийнхүү шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Оюунбаатар нь олон улсын эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бөгөөд өмнө нь Эрдэнбулган сумын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн албанд мэргэшсэн хүмүүсийн нэг гэдгийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд онцолж байлаа. 

Б.Гантуяа 
 

相关新闻