"Монгол Даатгал"-ын ханш тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-07 18:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 7-нд I, II, III ангиллын 29 ХК-ийн 34.859.905 төгрөгийн үнийн дүн бүхий 138.961 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Блюскай Секьюритис" (BSKY -15.00%) болон "Агротехимпекс" ХК (ATI-13.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.01 хувиар буурч 18738.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.674.213.439.847.32 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻