Орос, англи, герман хэлний олимпиадын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-04-27 10:20:50

Нийслэлийн боловсролын салбарын 85 жил, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн 18 дугаар бүрэн дунд сургуулийн 60 жилийн ойг угтсан Монгол Улсын гавьяат тамирчин С.Заяагийн нэрэмжит англи, орос, герман хэлний нийслэлийн олимпиадыг энэ сард амжилттай зохион байгуулав.

Энэхүү олимпиадад нийт 200 гаруй сурагч оролцсон бөгөөд 2 үе шаттайгаар зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан юм. Нэгдүгээр шатанд гадаад хэлний эзэмшвэл зохих чадварууд болох сонсох, унших, бичих чадвараар шалгаруулсан бол Хоёрдугаар шатанд ярианы түвшингээр шалгаруулав.

Уг шалгалтыг Плехановын нэрэмжит сургуулийн орос хэлний багш Нам Лариса Батуевна, Дворецкая Ирина Владимировна, Орчлон сургуулийн англи хэлний багш Н.Тэмүүжин, Г.Эрдэнэсайхан нараар удирдуулан авсан юм.

Тус олимпиадад оролцсон сургуулиудыг нэрлэвэл 97, 36, 51, 118, 60, 114, 26, 38, 1, 52, 84, 15, 34, Ирээдүй Цогцолбор, 40, 115, 121, 37, 82, 59, 49, 45, 18 сургуулийн сурагчид өрсөлдлөө. Удирдамжийн дагуу англи хэлний 7,8,10,11-р анги, орос хэлний 8,10-р анги, герман хэлний 4,5,6,7-р ангийн сурагчид оролцож нэг, хоёр, гуравдугаар байр болон тусгай байр эзлүүлсэн бөгөөд нийт 41 сурагч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Д.Өлзий

相关新闻