Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-09 16:37:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо. 03 дугаар сарын 15-наас газрын тос болон нүүрсний тээврийг Бичигт хилийн боомтоор гаргаж эхлэхтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Торуулбал, Бичигт боомтод байрлах тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах, ажиглах байрыг бэлтгэх, Бичигт боомтод ажиллах хүн хүч болоод тэдэнд шаардагдах хүнсний хангамжийн нөөцийг бүрдүүлэх, тээвэрлэлт хийх ААНБ-уудтай гэрээ байгуулж хөрөнгө татах, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтийн пунктийн барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах, тээвэрлэлт хийх, тээврийн хэрэгслийн замын маршрутыг гаргах, уул уурхайн компаниудын хариуцлагыг дээшлүүлж хяналт тавих зэрэг нийт 19 үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралд комиссын гишүүдээс гадна, уул уурхай, тээвэрлэлтийн компанийн төлөөлөл, Эрдэнэцагаан сумын удирдлагууд, Бичигт боомт, Хилийн цэргийн дугаар ангийн захирагч болоод холбогдох албаны хүмүүс оролцсон юм.  

相关新闻